Хөвсгөл аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Зарим сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний 12:15:35 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 67 км,
-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 87 км,
-Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 91 км.
Шуурхай мэдээллийн дагуу ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.