СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-24

Н.Сугар: Галд 28 машин өртсөн, тэдгээрийг зөөвөрлөх ажлыг зохион байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж гал гарсан ноцтой осол болсон. Галын улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн гурван албан хаагч амиа алдсан. НОК-оос авч буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дэд даргаар ахлуулсан шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Галыг унтраахад Ус суваг удирдах газраас усаар хангах ажлыг зохион байгуулсан. Осолд өртсөн 207 оршин суугчид эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүллээ. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хэрхэн хангах асуудал хөндөгдөж байна.

Эдгээр хүмүүс гэр оронгүй болсон учраас цаашид тодорхой хугацаанд амьдрах газрыг нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана.

Хуулийн байгууллага ослын газар ажиллаж, галын дүгнэлтээ гаргасны дараа гэм хорыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал яригдана. Ослын газрын үзлэг дууссаны дараа тухайн газрыг цэвэрлэж, ариутгах ажил хийнэ. Галд өртсөн барилга нурах эрсдэлтэй эсэх, дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоох зэрэг мэргэжлийн байгууллагын судалгааны ажил хийгдээд явж байна.

Осол юунаас болсныг хараахан мэргэжлийн байгууллага тогтоогоогүй байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.