Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн зохион байгуулж байгаа Баянхонгор аймагт байгуулагдсан ингэний сүүний үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ.

“Ингэн эрдэнэ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр ингэний сүүг хатааж бэлтгэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар үйл ажиллагаатай нь танилцав.

г тус үйлдвэрийн газрын захирал Д.Хишигбаяр онцолж байна. Дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч байгаа тус үйлдвэр эн тэргүүнд үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.

Олон улсын зах зээлд нэг кг хатаасан ингэний сүү 100 орчим ам.доллараар үнэлэгдэж байна. аж. Мөн АНУ-ын Аутизмын холбоо ингэний хатаасан сүүг худалдан авах хүсэлт ирүүлсэн нь эрүүл мэндийн чиглэлээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх, экспортлох боломж байгааг илтгэсэн явдал гэж тодотгов. Цаашид илүү өндөр үнээр ч авах боломжтой бөгөөд сүү цагаан идээ дэлгэрэх зуны улирлаас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр төлөвлөжээ.

417384204 1444089046138495 3016597618341560195 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.