Дундговь аймгийн онцгой байдлын газар таван иргэнийг авран хамгаалж ажиллажээ.
Тодруулбал, Дундговь аймгийн онцгой байдлын газар 2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эрэн хайх аврах ажиллагааны 2 дуудлага хүлээн авчээ. Мандалговь-Эрдэнэдалай, Улаанбаатар-Эрдэнэдалай чиглэлд зорчиж явсан 2 тээврийн хэрэгсэлтэй 5 хүнийг авран хамгаалж ажилласан байна.
Нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, орон нутгийн зам хөдөлгөөн үйлдэхэд хүндрэлтэй байгаа тул иргэн та бүхэн шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслаж хөлдөж, осгох эрсдэлээс өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.