УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн шуурхай штабын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсжээ.
Зудын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, хүч хэрэгслийг татан оролцуулж, удирдлага зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх хүрээнд “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, хэрэгжүүлж байна.
Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулахад төрийн цэргийн байгууллагууд болон салбар дундын уялдаа холбоог хангаж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах зэргээр хамтран ажиллахыг чиглэл болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.