ВИДЕО: Армийн ДАШТ-ээс П.Тэмүүжин хүрэл медаль хүртлээ

 

Таеквондогийн төрөлд Монгол улсаас Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцсон юм. Тэмцээний салхийг хагалж -58кг жинд М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтуудыг хийж хүрэл медалийн болзол хангаж монголын таеквондогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.

.  Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ П.Тэмүүжин эхний тойрогт Доминикан улсын тамирчинг 26:10 онооны харьцаагаар илт илүүрхэн буулган авсан. Хоёрдугаар тойрогт Саудын Арабын тамирчинг 19:8 онооны харьцаагаар хожсон. Ийнхүү хагас шигшээд ОХУ-ын шилдэг тулаанч Кривейченко Никитатай тулалдан 36:15 онооны харьцаагаар хожигдон дагах тулаанд хүрэл медалийн төлөө Канад улсын Хассан Халидтай тулалдан 32:19 онооны харьцаагаар хожин хүрэл медаль хүртлээ. 

 

47249137 609741489444146 2628874118090457088 o

 

Ийнхүү

Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчдадаа www.livetv.mn сайтын хамт олноос баяр хүргэхийн сацуу эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж явахыг хүсэн ерөөж байна. 

ОУХМ П.Тэмүүжингийн хүрэл медалийн төлөөх гайхалтай тулааны хэсгүүдээс. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.