Нийслэлийн түүхийг агуулсан гурван боть номын нээлт боллоо

 

.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төрийн архивт хадгалагдаж байгаа НЗДТГ-ын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм.

. Дараагийн боть номууд удахгүй гарах аж.

 

40a3d6b3e12ed4a39d3e38492ca9b608

 

Дээрх баримтуудын 80-аас доошгүй хувь нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж буй баримтууд аж. Ажлын хэсгийн зүгээс Үндэсний төв архив болон бусад архив, музей зэргээс хотын түүхэнд холбогдох баримтуудыг судалж, багтаахыг оролдсон байна. Мөн өмнө нь нийтлэгдээгүй, судалгаанд зайлшгүй чухал буюу судлаачдын анхаарлыг татахуйц баримтуудыг энэхүү гурван боть эмхэтгэлд багтаахыг хичээн ажилласан гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байв.

Түүнчлэн уг эмхэтгэлд манай нийслэлийн түүхэнд холбогдох баримтууд, Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүдийг багтаасан юм.

Нийслэлийн түүхийн нэн ховор баримтуудыг судалгааны эргэлтэд оруулах, хойч үедээ таниулах энэхүү ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Ажлын хэсэг, болон бусад байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцжээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.