СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ХЭҮК-т гаргасан гомдлын дүгнэлтийг өнөөдөр танилцуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцуулжээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ХЭҮК-ын дэргэд  ажиллаж байна.

Комисст хандан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ирүүлсэн гомдлыг тус Хороо хуулийн дагуу холбогдох ажиллагаа хийж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дүгнэлтийг эцэслэж, шийдвэрлэжээ. Хорооны дүгнэлтийг өнөөдөр /2024.01.05/ ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт танилцуулжээ.

Хорооны дүгнэлтээс дурдвал: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн иргэд, олон нийтэд мэдээлсэн мэдээ, мэдээлэл болон түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээ, мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хувь хүний тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд болох 

Н.Өнөрцэцэг нь “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах”, “төрийн байгууллага, албан тушаалтныг ... чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах, хүний эрхийн зөрчлүүдийн талаар бусдад мэдээлэх” зэргээр хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ялгаварлан гадуурхалтад өртөх, гэж үзлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэж заасан. Иймд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогддох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Комисс оролцох боломжгүй гэж Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо дүгнэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.48

Одоо гараад төрөөс өөрийн болон үр хүүхэдүүдийнхээ сэтгэл санаа болон эд материал, энэ хугацаанд алдсан орлогоо нэхэмжилэх хэрэгтэй,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.