СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-01-04

🔴LIVE: Г.Дамдинням: Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлснээр багш нарын нийгмийн баталгаа сайжирна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 сарын өмнө

Боловсролын багц хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүрнээрээ хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-2023 оны долоодугаар сарын 07-ны өдрийн УИХ-аар Боловсролын багц хууль эцэслэгдэж батлагдсан. Зарим зүйл заалт нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэхээр байсан.

Энэ хуулийн үндсэн заалт нь багш нарын цалин урамшууллаас гадна нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөх үндсэн зохицуулалтууд орж өгсөн. Тухайлбал орон нутагт багшлах залуу багш нарт орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэдгийг оруулж өгсөн. Мөн орон нутагт очиж багшилсан багшийн цалингийн урамшууллын асуудал байна. Хуучин Орон нутагт багшлах багш олдохгүй байна. Үүнээс үүдээд хөдөө орон нутаг нийслэлийн боловсролын ялгаа өндөр гэдэг нь саяхан болсон PISA-гийн судалгаанаас тод харагдсан. Иймд энэ ялгааг арилгах зорилгоор багш нарыг хөдөө орон нутаг руу зорих хөшүүрэг болох юм.

Түүнчлэн багшид хууль бус нэмэлт ачаалал үүсгэхийг хуулиар хориглож өгсөн. Аймаг дүүргийн захиргааны шинж чанартай ажлууд хийдэг гэсэн судалгааны дүн байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.