АТҮТ 6865 улсын дугаарыг 12.4 тэрбумаар зарж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ

Авто тээврийн үндэсний төв 2023 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаагаар нийт 7509 дугаарыг дуудлага худалдаанд оруулж, 6865 дугаарыг худалдан борлуулж, 12,482,000,000 / Арван хоёр тэрбум дөрвөн зуун наян хоёр сая/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Уг орлогоо Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ. 

Иргэн дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой. Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 10-20 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялна.
  • Дуудлага худалдаанд ялсан боловч үлдэгдэл төлбөрийг заагдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу 7 хоногийн дотор буцаж орно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.