Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд зохион байгуулна.

Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. 

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • дээд офицер (генерал) 65 нас
  • ахлах офицер 60 нас
  • дунд офицер, ахлагч 55 нас
  • эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.
  • Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм. 

f2nrv2 416580445 748410597342792 917750197069748739 n x974 724x1024

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.