УИХ-ын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна.

70f2f057196c4f948ee05408e51911cc
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллаж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгджээ.

 c8feab33ea954dbb95da5aa74639d0ce

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг сумын хувьд зундаа гандуу, өвс ургамлын гарц муу байсан. Нийт малчин өрхийн 90 гаруй хувь нь Заг, Жаргалант, Хүрээ марал зэрэг зэргэлдээ сумын нутагт оторлож байгаа. Намрын сүүл сараар орсон цас бүрэн хайлж амжаагүй хүйтэрч, шинэ цас орсноос мөсөн бүрхүүл тогтож, мал идэх өвсгүй болоод байгааг сумын удирдлагууд хэлэв.

 7789276c15404a21923af7682d86ee4bБаянхонгор аймгийн хувьд энэ жилийн мал тооллогод 4 сая 72 мянган толгой мал тоолуулжээ. Өмнөх жилтэй харьцуулахад өссөн бөгөөд улсын дунджаас 9,5 хувь дээгүүр дүнтэй гарчээ. Өвөлжилтийн бэлтгэлийг хангаж, сумдуудыг хэрэгцээт нөөцүүдээр хангасан ч өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Зудын эрсдэлийн зургаас үзвэл Баянхонгор аймгийн нийт нутгийн 8.4 хувь нэн их, 42,9 хувь их эрсдэлтэй, 43.8 хувь дунд эрсдэлтэй, 4,5 хувь нь бага эрсдэлтэй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, аймгийн нийт нутгийн 95 орчим хувь нь зудын эрсдэл нэн их буюу их байна.

dfe1166bdc1e40cb9ac926442d7abc0e
Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй, хангайн хойд сумдаар тэгш талдаа 0-30 см зузаан цас тогтсон. Энэ зун гантай, гандуу байсан говийн болон хангайн бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байна. Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал Өвөрхангай аймагт отор нүүдэл хийж байгаа.

14cf9e245fdb480980e16a7fb640d6f4
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгааг Баянхонгор аймгийн Засаг дарга Т.Мөнхсайхан хэллээ.

c83e6b23e79c4e3fb926c0e9c0cdfe95
Орон нутагт дизель түлшний нөөцийг тасалдуулахгүй байх нэн тэргүүний хэрэгцээ бий. Ялангуяа отрын бүс нутагт нүүдэллэж байгаа өрхүүдэд онцгой анхаарах шаардлагатайг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, сумын удирдлагуудад сануулав.

Хөдөө орон нутагт малын тоо толгой хэт нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж олон бэрхшээл үүсэж байгааг малчид хэлж байна. Мөн өвс тэжээл бэлтгэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ авах, мал сүргээс хүртэх үр шимийг нэмэгдүүлэх зорилгоор малчид хамтарч хоршоолж ажиллах зайлшгүй шаардлага байгаа ч тодорхой зохицуулалт хэрэгтэй гэлээ.

 70f2f057196c4f948ee05408e51911cc1. Тэрбээр, Хувиа бодож бэлчээрээ ашигласаар байвал мал аж ахуй тэсэж үлдэхэд улам л бэрх болсоор байна. Мал, малчин, бэлчээр гурав шүтэн барилдлагатай. Энэ гурав бие биеэ нөхөн сэргээдэг системийг бий болгож, малчид хоорондоо нэгдмэл шинж чанартай ажиллах хэрэгтэй. Цаашлаад 21 аймагт холбоог байгуулах, холбооны талаар хуулийн төсөл боловсруулж буйгаа танилцуулав.

8e5e2bbe6d9f484aa32375646bc9a201

Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид тооцсон. Энэ боломжийг бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгчээс - борлуулагч - нэмүү өртөг бүтээгч - ашгаа өөрсдөө хүртэгч малчин өрхүүдийн системд шилжүүлэхэд уг холбооны гол зорилго оршино гэдгийг Улсын  Их Хурлын дарга хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.