Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Ж.Энхбаярыг чөлөөлсөн байна.
Гэхдээ Ерөнхийлөгч түүнийг Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөрөө томилсон байна. Энэ талаар Ж.Энхбаяр өөрийн цахим хуудастаа бичжээ.
Ерөнхийлөгч ийнхүү сэлгэн томилгоо хийсэн нь Ж.Энхбаяр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр шийдвэр гаргасан бололтой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчтэй холбоотой дараах зохицуулалтыг тусгасан.
Сонгуульд нэр дэвшихээр горилж буй төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар хуульчилсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.