Автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг хийнэ

Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.

 658cddf11431cf7f0c8d8f5b

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллалаа. Тус Ажлын дэд хэсэг нь гэрээний дагуу нийлүүлэгдэх автобусыг чанар, стандартад нийцүүлэн хүлээн авах ажилд дэмжлэг үзүүлэх, холбогдох заавар, зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэгтэй юм. Тодруулбал, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Мөн автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх юм.

 658cddca1431cf7f0c8d8f59

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.

658cddd61431cf7f0c8d8f5a

658cde3b1431cf7f0c8d8f5d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.