?LIVE: Ахмадууд, оюутнууд, сурагчид нийтийн тээврээр өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчино

Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 900 гаруй автобус үйлчилгээнд явж байна. 

Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн зургаан шинэ чиглэл нэмэгдэнэ.

М:1 Таваншар-Офицеруудын ордон
М:2 Зунжин-Сүхбаатарын талбай
М:3 Нисэх-Сүхбаатарын талбай
М:4 Гэмтлийн эмнэлэг-3,4-р хороолол-Шархад
М:5 Ботаник-Нарны зам-Нарантуул-10-р хороолол
М:6 ТЭЦ3-Баянмонгол-Шинэ 100 айл гэсэн зургаан чиглэл.
Дараагийн автобуснууд хоорондоо 1-3 минутын давтамжтай ирнэ. Мөн нэмээд,

Т:1,2 гэсэн чиглэлд 24 автобус явах бөгөөд 3,4-р хороолол-6-р бичил хороолол-Од кино театр-Баруун 4 зам-Нарны гүүр-ТЭЦ3-Гурвалжингийн гүүр-Саппоро гэсэн маршрутаар үйлчилнэ.

Т:3,4 гэсэн чиглэлд 20 автобус явах бөгөөд Гэсэр сүм-Баянбүрд-Их тойруу-100 айл-Сансарын тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Нарны зам-Вокзал-Төмөрзам ДС гэсэн маршрутаар үйлчилнэ.

Т:5,6 Цагаан даваа-Монел-Цайз 16-Офицеруудын ордон-Жуков-Зүүн 4 зам-Сансарын тойрог-100 айл-32-ын тойрог-17-гийн уулзвар-Дарь-Эхийн шинэ буудал гэсэн маршрутаар 32 автобус үйлчилнэ.

Т:7,8 Баянбүрд-32-ын тойрог-100 айл-Сансарын тойрог-Туннел-Хөгжим бүжиг-ШУТИС-Хүнсний1-Гэсэр сүм гэсэн маршрутаар 16 автобус үйлчилнэ.

Эдгээр чиглэлүүдэд автобус эргэлтийн зай 4 минут байна.

Дээрх зургаан урт чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх үндсэн 40 богино эргэлтийн чиглэлд 494 автобус, хот орчмын 15 чиглэлд 89 автобус, их багтаамжийн автобус явах боломжгүй хотын захын хорооллуудаар үйлчилгээ үзүүлэх дунд багтаамжийн 5 чиглэлд 25 автобус, нийт 74 чиглэлд 1,075 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн.

Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно. Харин үнэгүй үйлчлүүлдэг буюу ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, хүүхдүүд өөрсдийн салбарын картаа авч заавал уншуулна. Түүнээс биш "би ахмад хүн" гээд түрж орох ёсгүй. Нийслэлийн программаас эдгээр иргэний картыг дөрвөн удаа зорчих байдлаар цэнэглэж өгөхөөр тохируулчихна. Зорчигч А цэгээс Б цэг рүү ямар автобусанд сууж явахыг зөвлөх, хиймэл оюун ухаан бүхий аппликэйшн бүтээж байна. Иргэдэд амар хялбар байна. Одоо нэг удаа зорчиход 500 төгрөг байна. Ахмад настнууд, оюутнууд, сурагчид өдөрт 4 удаа зорчихдоо үнэгүй. Үүнд цагийн хязгаар тавихгүй. Харин 5 дахь удаа зорчих бол төлбөртэй.

Өнөө орой 35 шинэ автобусаа хүлээн авна. 2024 онд дахин 600 автобус авна. Эдгээр автобусыг орон нутгийн болон хувийн өмчит ААН-үүдэд өгөхгүй, 2009 оны алдааг давтахгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.