Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, улсын ерөнхий аудитор Д.Занданбат нарын хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэв. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Түүний хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдөр хэлэлцжээ.

Ингээд "Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг нууц саналт хураалтаар шийдвэрлэв. Түүний хүсэлтийг УИХ-ын 25 гишүүн дэмжсэнээр 56.8 хувийн саналтайгаар Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Мөн улсын ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг энэ сарын 20-ны өдөр ирүүлсэн байна. Тус хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явуулж УИХ-ын 33 гишүүн дэмжсэнээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.