Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шүүх хурал дахин хойшиллоо
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлов.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байсан. Гэсэн ч шүүх хуралдаан дахин хойшлогдож, ирэх оны нэгдүгээр сарын 15-ны 09:00 цагт товлогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.