Тахилтын замд хоёр сурагч охиныг дайрсан жолоочоос 184 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ

Тахилтын замд хүүхэд мөргөж амь насыг нь хохироосон жолоочид 4 жил 6 сар хорих ял оноож, шүүгдэгчээс 184 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч хоёр хүүхдийг мөргөж, нэг хүүхдийн амь насыг хохироож, нэг хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон.

М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.

, 04 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээр хасаж шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.