СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-27

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалингаа нэмэгдүүлэхийг шаардав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан, албан хаагчид цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, жагсав.

Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь 2000 гаруй ажилтантай. Тус газрыг төлөөлж өнөөдөр 500 ажилтан жагсаалд нэгдсэн байна.. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн тавьжээ.  Ажил олгогч нарын зүгээс тус газарт ажиллагсдын дундаж цалин 1.7 сая гэдэг ч Үйлдвэрчний эвлэлийн холбооны судалгаагаар 1.1 сая төгрөг байгаа гэв. 1.1 сая төгрөгийн цалинг хоёр хуваан авахад татвараа төлөөд 900 мянга орчим төгрөгийн цалин авдаг байна.Мөн хамгийн доод цалин 650 мянган төгрөг. Гэвч хэлэлцээрийн шатанд албан тушаалтнууд нь хамгийн доод цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс 660 мянган төгрөг болгох боломжтой гэжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 660 мянган төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, НОСНААУГ-ынхны хамгийн доод цалин ердөө 10 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ажилтан, албан хаагчидтайгаа ярилцсаны үндсэн дээр өнөөдрөөс шаардлага тавьж эхэлж, жагсаж байгаа гэдгээ учирлалаа.

ОСНААУГ-ын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран шийдвэрлэх ёстой гэж Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.