СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-12-26

ТАНИЛЦ: Шинэ жилийн амралтын өдрүүдэд эмнэлгүүд ингэж ажиллана

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Бүх нийтийн амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, эмнэлгийн зохицуулалтыг хүргэж байна.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын дөрвөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулна. Ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.

-Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

-Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-15:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.

-Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар явагдана. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ. 

-Хүүхдийн амбулатори ажлын өдрүүдэд 17:00-21:00 цаг хүртэл сунаж ажиллаж байгаа. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд ажиллаж байна. 

Иргэд өөрт ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн зөвлөгөө авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
66.181.182.132

Баярлалаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.