СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-12-26

Ирэх оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг цахимжуулж, хүнд ном цүнхлэх шаардлагагүй болно

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно. Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм.

Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ. Дижитал сурах бичгийг 2 дугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.