СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-25

Г.Занданшатар: Татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр (2023.12.25) "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг бүтээгчдийн төлөөллийг танилцуулж, өнөөдрийн уулзалтаар татварын реформ, олон улсын туршлага болоод салбарын хууль эрх зүйн зарим асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн тухайгаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас татварын цогц реформын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд татварын реформтой холбоотой авах арга хэмжээний талаарх ажлаа ирэх нэгдүгээр сард танилцуулна. Татварын реформ нь хүнсний хувьсгалтай салшгүй холбоотой юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал бол аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй хүнсний хангамж, шимт чанарын цогц ойлголт учраас дэлхийн бүх улс орнууд татварын бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмждэг аж. Хүнсний хувьсгал бодитой хэрэгжих үндэс бол татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл юм. Гэтэл манай үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор хавчин өрөнд оруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхгүй байна. Иймд юм гэлээ.

"Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Болод "Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх арга замууд"-ын талаар товч мэдээлэл хийсний дараа оролцогчид салбар бүрт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, татвар болон бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд байгааг дурдаж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.