"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн Нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-н багтдаг бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амардаг.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж, УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм.
Харин 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн хуульчилж, орон даяар амралтын өдөр болгон тэмдэглэхээр болсон билээ.
Түүнээс гадна 12 дугаар сарын 30, 31-ны өдрүүд амралтын өдрүүд таарч, үргэлжлүүлэн бүх нийтээр амрах шинэ оны эхний өдөр даваа гарагт таарч буй тул дараалсан дөрвөн өдөр амрах нь.
Баярын өдрүүдээр хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг хүргэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
4 юм бишүү мэдээллээ зөв хүргээчээ тоогоо зөв бод сда