СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-24

Булганчууд жуулчдад 100 мянган хонь өгөхөө амлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, салбарын төлөөллийн хамт Булган аймагт ажиллаж байна.

Ааялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахад нутгийн иргэдийн оролцоог хангаж, өвлийн эвент арга хэмжээ хийхэд орон нутгийн санал санаачилгыг салбар яамнаас дэмжин ажиллах юм.

Мөн “Нэг хонь-Нэг жуулчин” хөтөлбөрийг малчдад тулгуурлан хийх ба Булган аймгийн ЗДТГ -аас уг санаачилгыг дэмжиж 100 мянган хонь гаргах амлалтыг өгчээ. БОАЖЯ ийнхүү Булган аймгийн малчидтай түлхүү хамтран ажиллахаар болж буй ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.