СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-24

ОБЕГ-ын удирдлагууд шатахуун импортлогч компаниудын эзэдтэй уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм. Улсын хэмжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт 175 мянган литр АИ-92, дизель түлш орж ирсэн бол энэ сар гарсаар 21-ний өдрийн байдлаар 136 мянган литр АИ-92, дизель түлш нийлүүлэгдээд байна. 

, зарим газарт их хэмжээний цас орсны улмаас зам даваанд хүндрэл учирч, шатахуун тээвэрлэгч аж, ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа удаашрах, түгээлт хийх автомашинуудын хүрэлцээ муу байгааг энэ үеэр онцоллоо.

УОК-ын шуурхай штабаас  өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хоол хүнс, эм тариа, өвс тэжээл, мах тээвэрлэлт зэрэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд  QR кодоор ялгах тэмдэг хийж, шатахуун түгээлт хийх боломжоор ханган, тасралтгүй, шуурхай  байхад анхаарч, өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
1 жилийн өмнө
66.181.189.129

бас юун кү ар код вээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.