СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-23

🔴LIVE: Монгол Улсыг олон улсад сурталчлах түлхүүр үг ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ТАНИЛЦУУЛАХ үйл ажиллагаа

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 сарын өмнө

Монгол Улсыг Нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах түлхүүр үг ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ТАНИЛЦУУЛАХ үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна.

БОАЖ-ын сайд, Соёлын сайд нар 2023 онд аялал жуулчлалын салбарт хийсэн ажлаа тайлагнахын сацуу 2024 онд хийх ажлаа танилцуулж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: 

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Аялал жуулчлалын жил болгон зарласан. Харамсалтай нь . Иймээс жуулчин ирэхэд олон асуудал үүсдэг. 

юм. 2023 онд үндсэн жуулчдад асуудал үүсгэдэг суурь асуудлуудыг шийдвэрлэе гэсэн зорилт тавьсан. Орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ариун цэврийн байгууламж баривал татвараас хөнгөлөх зэргийг хуулинд тусгаж өгснөөс гадна 110 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан.

. Тухайлбал, энэ жил айлчилсан Ромын Папын айлчлал болоход зөвхөн БНСУ-аас католик шашинтай 10 мянган жуулчин ирье гэсэн хүсэлт ирүүлсэн. Бид 1000 хүнийг нь аваад, 9000-д нь уучлаарай гэдэг үг хэлсэн. Өөрөөр хэлбэл, бидэнд зочлох үйлчилгээний чадамж өндөр байх аваас Ромын Папын айлчлалаас 650 мянган жуулчин авах бүрэн боломж байсан гэсэн үг. Гэсэн ч бид чамлахааргүй амжилт үзүүлсэн. 

. Бид CNN-ээр нэг удаа 1 сая доллараар сурталчилгаа явуулах уу, эсвэл өөр арга замаар ажиллах уу гэдэг дээр судалгаа хийгээд инфлүүнсерүүдийг 300 хүрэхгүй мянган доллараар авчирсан. 

Он дуусахад найм хоног дутуу байна. Өчигдөр гэхэд 1200 жуулчин ирсэн байна лээ. Тэгэхээр нэмэгдээд 660 орчим мянга болох болов уу гэсэн тооцоотой байна. 650 жуулчнаас бид 1.5 тэрбум долларын орлого олсон байна. Аялал жуулчлалын компаниуд, ресторан, зоогийн газрууд, зочид буудал, оператор компаниудын орлого бүгд өсөлттэй гарсан. 

Агаарын салбарыг либералчлах шаардлагатай байна. 2019 онд БНСУ-Монгол Улс хооронд долоо хоног 12 удаа нислэг үйлдэж байсан бол 2023 онд өдөрт 12, долоо хоногт 80 нислэг үйлдлээ. Ирэх жил Катар, АНУ руу шууд нислэгүүд хийгдэж эхэлнэ. 

Соёлын сайд Ч.Номин: 

-Аялал жуулчлалын жил болгон зарлаж, Welcome to Mongolia уриатайгаар олон улсад сурталчилгаа явуулснаар өдөрт 31 удаа, өнгөрсөн хугацаанд 11 мянган Монгол Улсын тухай эерэг мэдээллийг дэлхий даяар солилцсон байна гэсэн судалгаа гарсан. 

Монгол Улсыг улс төрөөр нь сөрөг хүлээн авч байсан. Мэдээлэл, сурталчилгаа хийгээд эхлэхээр эдийн засгийн сэдэв (эдийн засаг нь өсөж байгаа, экспорт нь нэмэгдэж байгаа гэх мэт) орж ирсэн. Эрүүл, аюулгүй, залуу орон гэж хүлээн авч эхэлсэн. Жуулчлахад таатай орон гэсэн мессеж түгсэн. 

Монгол Улсыг Нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах түлхүүр үг болгон ашиглаж байсан Energetic Mongolia гэдэг үг нь манай улсыг бүрэн илэрхийлж чадахгүй байна гэсэн судалгаа гарсан. Иймд бид Welcome to Mongolia үгийг 2023 онд ашигласан. Одоо харин ирэх 5-10 жилд ашиглагдах брэнд үгийг бүтээснээ та бүхэнд танилцуулах гэж байна. 

Энэ бол гэсэн юм. 

Монгол Улсыг Нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах түлхүүр үг ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ТАНИЛЦУУЛАХ үйл ажиллагааны төгсгөлд Монголын аялалын жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран "Tourism award-2023" шагналыг мөн ондоо ажил үйлсээрээ бусдыг хошуучилсан хамт олонд гардуулан өглөө. 

Аялал жуулчлын салбарын хамгийн өндөр татвар төлөгчөөр "Өндөр улаан трэвел" ХХК-ийн "Ред рок ресорт", 

Шилдэг хөрөнгө оруулалтаар "Аян залаат" зочид буудал /МАК группийн хөрөнгө оруулалтаар Залаатын аманд баригдсан/

Шилдэг эвентээр "Ара комплекс" /Архангай аймгийн төвд байгуулагдсан цогцолбор дотоодын 280 мянган жуулчныг татсан/

Шилдэг хамтын ажиллагаагаар МИАТ ХК шалгарлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.