“Админерал” ХХК-ийг санхүүгийн чадамжгүй байж тендэрт орсон гэж буруутгасан нь үндэслэлгүй болов
“Админерал” ХХК-ийг Бортээгийн уурхайн тендэрт оролцсон нь хууль бус үйлдэл гэж шинжээч үзэв. Учир нь санхүүгийн чадавхийн шаардлага хангаагүй гэж үзжээ. Захиалагчийн шаардлага нь 107.3 тэрбум төгрөг. Гэтэл “Адименрал” ХХК-ийн багтаж орсон “МТАС” түншлэлийн санал болгосон үнэ 249.6 тэрбум төгрөг. Нэг үгээр хэлбэл, “МТАС” түншлэл санхүүгийн чадамжтайгаар оролцжээ.
Гэтэл шинжээчид болон Б.Энхбаяр “Админерал” компанийг санхүүгийн чадамжгүй гэж онцгойлон буруутгасан. Нүүрсний хулгайчдын захиалга ч тийм байв.
Гэтэл Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 16.6-д “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхийн доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заажээ.
Нэг үгээр хэлбэл, тендэрт Түншлэл болон оролцож байгаа аж ахуйн нэгж бүрийн санхүүгийн чадавхи яг тэдэн хувь байх ёстой гэсэн нарийн заалт байхгүй. Харин түншлэл болон оролцож байгаа компаниуд “Хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхийн доод шаардлагыг” гэж заажээ. Энэ нь шинжээчийн хэлээд байгаачлан “Админерал” компани хууль зөрчөөгүй гэдгийн нотолгоо юм.
Нүүрсний сонсголын нэрээр Нүүрсний хулгайчдын бүлэглэл “Админерал” ХХК-иар дамжуулан Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарыг унагаах гэсэн оролдлого ийнхүү хуулийн өмнө бүдэрч унав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.