СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-22

Өвөл, зуны сууц шатсан дуудлага нэмэгджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд гэр хороолол, зуслангийн чиглэлд өвөл зуны сууц шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд угаарын хийнд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.

Шалтгаан нөхцлийг авч үзвэл яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас мөн ил галын улмаас гал түймэр гарсан байна. 

Иймд иргэд гэр, орон сууцандаа галлагааны аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, цахилгааны хэт ачааллыг үүсгэлгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээхийг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.