СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-12-20

Г.Дамдинням: БШУЯ амьдралгүй шийдвэр гаргаж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 сарын өмнө

Ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг өвлийн амралт эхэлтэл цахим хэлбэрээр оруулах шийдвэрийг ням гарагт гаргасан билээ. 

Өөрөөр хэлбэл, дээрх шийдвэрийг маргаашнаас нь хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү гэнэтийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Г.Дамдинням гишүүн шүүмжлэлтэй хандсан байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Боловсрол шинжлэх ухааны яамны энэ гэнэтийн шийдвэрээс болж иргэд хохирч байна. Аав, ээжүүд нь ажил, амьдралаа зохицуулж таарна. Гэтэл яасан гэхээр "хүйтэн боллоо" гээд цахимаар хичээллэх болчихлоо. Ямар ч амьдралгүй шийдвэр гаргаж байна.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр ханиад, томуугаар өвчилсөн хүүхдүүдийн 91 хувь нь 0-15 насныхан байна гэж байгаа. Хамгийн их ханиад томуу хүрч байгаа хэсэг болох цэцэрлэгийн хүүхдүүдийг цэцэрлэгт явуулахыг болиулаагүй байгаа байхгүй юу. Онцгой байдлын комисс дээрээ энэ асуудлыг ярих хэрэгтэй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
4 сарын өмнө
66.181.176.86

ӨВДВӨЛ ҮМУУРЧ УНТАЛ НЬ ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛАХГҮЙ БИЗДЭЭ: ӨВДСӨНӨӨС Л ДЭЭР. ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ ,ЛУЙВАРЫН АСУУДАЛ ЧИНЬ ЦЭГЛЭГДЭЭГҮЙ ЮМ Б/НА ЛЭЭ.

Зочин
4 сарын өмнө
66.181.176.86

Энэ Хүн үг хэлэх эрхтэй ч юм уу. Ямар ёс суртахуун байнга энэ хүнд. Саяхан луйварчнаараа дуудуулаад нэг ХАХУУЛЬ ӨГЧ аргалах шиг болсон.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.