? “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн мэдээллийг сонсож байна

Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дууджээ.

  1. “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;
  2. Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;
  3. Тавантолгой дулааны цахилгаан станц;
  4. Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;
  5. Кокс-эрчим хүчний үйлдвэр;
  6. Шивээ Овоо ХК;
  7. Багануур ХК;

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.

b91cde93de4248ca93a0b33392078fdb

09eeee889e23443c8c7976dc2c0f3d9e

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.