СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Нүүрсний сонсголын хоёр дахь шат эхэллээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.18/ болж байна.

Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор

1. “Эрдэнэс таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт;

2. Нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудал;

3. Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал;

Дээрх гурван сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна хэмээн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Ерөнхийдөө “нүүрсний хулгай” гэж хэлж болох бөгөөд эл үйлдэл хаана болсон, хэр хэмжээнийх, хэн оролцсон талаар сонсох юм хэмээн тэрбээр нотлох баримтыг шинжлэх судлах өнөөдрийн сонсголыг нээхдээ тэмдэглэн хэллээ. 

Энэ өдрийн сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна. Нэрстэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.