? Өөр машины дугаар зүүж яваад баригдвал жолоодох эрх хасна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нар ерөнхий боловсролын сургуулийг цахимаар хичээллүүлэх шийдвэрийн талаар болон автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах болсон талаар мэдээлэл хийлээ. 

Маргааш буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ. Тэгш, сондгойгоор зорчих бүсчлэлийг босоо чиглэлдээ 32-ын уулзвараас Маршалын гүүрний хойд уулзвар хүртэл, хэвтээ чиглэлдээ Сонсголонгийн уулзвараас Офицеруудын ордон хүртэл байхаар тогтжээ. 

Тэгш, сондгойгоор зорчуулах болсонтой холбоотойгоор өөр машины дугаар зүүж хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байгаа. Энэ тохиолдолд уг жолоочийн жолоодох эрхийг хасахыг сануулав. 

Харин цахилгаанаар ажилладаг машинууд болон зарим төрийн албаны цэнхэр дугаартай машинууд хөдөлгөөнд хэвийн оролцоно. Мөн, хүнсний түгээл, эрүүл мэндийн салбарын автомашинууд хэвийн зорчино гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.