Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн этгээд нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагч байжээ

Баянгол дүүргийн XI хорооны нутаг дахь үерийн даланд 2005 оны арванхоёрдугаар сарын 6-нд Б гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь “гахай” гэж нэрлэгддэг цүнхэнд хийж хаясан хэрэг гарч байсан юм. Энэ талаар өчигдөр /2023.12.13/ бид мэдээлсэн билээ.

Түүнээс нэг жил орчмын дараа 2006 оны арваннэгдүгээр сарын 21-нд бас О гэдэг эмэгтэйг хүчирхийлэн хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь бас жалганд хаясан байсан юм.

Эдгээр хэргийг Г.Эрдэнэбат хэмээх удаа дараа ял шийтгүүлж байсан 53 настай эр үйлдсэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард нэгэн арилжааны банканд ажиллаж байсан Н гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шуудайд хийж ажиллаж байсан гутал засварын газартаа нуусан хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүний амь хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцон 25 жил хорих ял оноож, үүнээс тавыг нь гянданд, үлдсэн 20-ийг нь онцгой дэглэмтэй ангид эдлүүлээр шийдвэрлэж байсан юм.

Хэргийн холбогдогч Г.Эрдэнэбат 2001 онд зургаа, 2008 онд 10 жилийн хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан нэгэн аж.

Өдгөө түүнийг гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.