СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Б.Чойжилсүрэн: Эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр л анхаарна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн /2023.12.13/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд болон Эрчим хүчний сайд, ХХААХҮ-ийн сайд нар танилцууллаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Оросоос импортолж байгаа цахилгаан эрчим хүчний талаар мэдээлэл өгье. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт  хүртэл авдаг байсныг өнөөдрөөс буюу 13-наас 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн үндэсний төвд мэдээлсэн. Ингэхдээ бичгээр болон амаар мэдэгдсэн байгаа. Үндсэн гурван шалтгаан дурдсан.

Эхнийх нь, Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн нэг блок эвдэрч зогссон. Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Хоёрдугаарт, нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өгсөн. Иймд

Оросын холбооны өөрөө чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй байна.

Маргааш өглөөнөөс эхлэн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй

Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа гэж ойлгож болно.

ОХУ эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай. Өөрөөр хэлбэл Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилж мэдэгдэж, Диспетчерийн үндэсний төвд мэдээлж тохирдог зохицуулалттай. Тус улс манай улсад сүүлийн 10-аад жилд цахилгаан импортолж байгаа.

Хүндэрсэн нөхцөл байдалд хийх хязгаарлалт дээр хугацаа заагаагүй. ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг болох "ВЕК" хувьцаат нийгэмлэгээс Диспетчерийн үндэсний төвд мэдээллийг өчигдөр л ирүүлсэн.

Нөхцөл байдлыг газар дээрээс нь тодруулахаар Эрчим хүчний яамнаас мөн ажиллаж байгаа. Үүний дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Гэхдээ албан ёсоор мэдээлэхэд тийм асуудал байхгүй.

Эхний ээлжинд Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгчид гэж бий. Нийт 124 аж ахуй нэгж бий. Нийт хүчин чадал нь 99,7 МВт. Эдгээр аж ахуй нэгж дээр эхний ээлжид оргил ачааллын үед хэрэглээгээ танана. Давсан тохиолдолд бид таван багц үүсгэсэн. Төвийн харьяанд байгаа 150 орчим сум, зургаан аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгч дээр цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэлх хугацаанд хязгаарлана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.