Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хэн нэгэн намайг хорих ангиас гаргахгүй. Миний хийгээгүй хэрэг гаргана
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ. Тус шийдвэртэй холбогдуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэг байр сууриа илэрхийлэв.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:
-Хятадын иргэнээс мөнгө авч ланд- 300 авсан гээд байгаа. Би хорь гаруй хүнийг цалинжуулж, зургаан хүний нийгмийн асуудлыг шийдсэн. Таванбогд ХК-аас ланд 300 автомашин 2022 оны 1-р сард 100 хувь мөнгөө төлж авсан
Эрх баригчдыг сэтгүүлчид л шүүмжилж байна. Намайг 30 баривчилна гэж байна. Энэ нь цаашаа хэд хоног болохыг мэдэхгүй байна. Одоо УИХ-ын сонгууль болох гэж байна. Эрх баригчид миний хувь заяаг шийдэж байна.
Надтай холбоотой төсөөлшгүй гүтгэлэг гарна. Миний амнаас гарсан үгэнд итгээрэй.Намайг шоронгоос хийгээгүй хэрэг минь гаргана. Хэн нэгэн дарга биш. Би Монголын ардчиллыг хамгаална. Нэг хүний нөлөөнд ордог энэ байдал дээр хайртай бүхнээ дэнчин тавьж байна
Намайг ингэж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байгаа агуулга юм. Ус агаараас илүү үнэ цэнтэй зүйл бол хэвлэн нийтлэх эрх чөлөө. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйл тогтоно
Үнэн ялдгийг өөрийн биеэр харуулна. Их хугацаа орж магадгүй. Зариг Монголын ард түмний өмнө гай хийгээгүй, гавьяа байгуулсан.
Би яллагдагч биш.Мэдээ бэлтгэсэн бус мэдээгээр гарч байгаа хүмүүсийг шалгаач ээ. Долоо хоног дотор яллагдагч, хилийн хориг, сайт хаах, таслан сэргийлэх арга хэмжээг надад авч байна гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.