СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-04

Энэ өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 МВт хүрэх төлөвтэй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 52 зуух, 39 турбогенератор ажиллаж байна. Энэ нв системийн горим ажиллагаа хэвийн байна гэсэн үг ажээ. 

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ боловсруулалтаар 2023 оны эхний 10 сарын өссөн дүнгээр 8,7 тэрбум кВт.ц хүрч, өмнөх жилээс 6.2 хувиар өссөн бол нийт хэрэглээ түгээлтээр 7,9 тэрбум кВт.ц хүрч, өмнөх жилээс 6.6 хувиар өссөн.

Нийт хэрэглээ боловсруулалтын 77.5 хувь буюу 6,7 тэрбум кВт.ц-ийг дотоодын эх үүсвэрүүдийн боловсруулалтаар хангаж, 22.5 хувь буюу 1,9 тэрбум кВт.ц-ийг импортоор аваад байна.

2023-2024 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1567 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оны өвлийн оргил ачааллаас 93 МВт буюу 6 хувиар өсөхөөр байна.

Эх сурвалж: УОК

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.