СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-04

Энэ долоо хоногт нийт 9 000 тн дизель түлш хилээр орж ирнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хэрэглэгчид бензин шатахуун, тэр дундаа дизель түлшний олдоц хомстож буй талаар цахим орчинд мэдээлсээр буй. Нөхцөл байдлын талаар Шадар сайд, УИХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

Тэрбээр, ОХУ-ын Засгийн газар тус улсын нөхцөл байдлаас үүдэн 2023.09.21-ний өдрийн 1537 дугаар тогтоолоор дэлхийн улс орнуудад нийлүүлэх шатахууны экспортдоо тодорхой хугацаагаар хязгаарлалт хийсэн.

Манай улсын хувьд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулсны үр дүнд шатахууны хязгаарлалтад орохгүйгээр экспортоор шатахуун хүлээн авах зохицуулалт хийж, улмаар 2023.10.06-ны өдрөөс экспортын ачилт эхэлсэн.

2023.09.21-нээс 10 дугаар сарын 6-ны өдрийн хооронд импорт хийгдээгүй бөгөөд энэ үеийг өмнө бүрдүүлсэн нөөцөөрөө хангасан.

Манай улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ 92-95 мянган тн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 1-28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102.6 мянган тн дизель түлш импортоор орж ирснээс ОХУ-ын “Роснефть” компаниас 57.4 мянган тн, “НефтеХимСервис” компаниас 17.3 мянган тн, бусад нийлүүлэгчдээс 26.5 мянган тн, БНХАУ-аас 6.1 мянган тн тус тус импортолсон байна.

2023.11.29-ний өдрийн байдлаар ОХУ-аас нийт 581 шатахуунтай вагон замд явж байгаагаас 399 нь дизель түлштэй вагон /22,320 тн/, 182 нь автобензинтэй вагон /10,920 тн/ байгаа бол сүүлийн 3 хоногт 113 вагон буюу 6,780 тн дизель түлш татан аваад байна.

Түүнчлэн БНХАУ-аас 2023.11.26-ны өдөр 3500 тн дизель түлш орж ирснээс гадна 2023.11.24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан. Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.