СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-12-03

“Хархорум” олон улсын кино наадмыг зохион байгуулна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
5 сарын өмнө

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо ТББ хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 07-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой юм.  

“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм. Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээнэ.

Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулах юм байна.

Түүнчлэн

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Б.Онон, ОХУ-ын Мариа Разакамболи, БНСУ-ын Ким Ян Ву нар ажилласан бол шүүгчээр Английн найруулагч, зохиолч, Оскарын шагналт найруулагч Малколм Кларк, БНСУ-ын жүжигчин Ким Хе На, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, жүжигчин С.Ариунбямба, эрхзүйч Ч.Алтангэрэл нар ажиллана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.