Гран при финалын тэмцээнд манай гурван тамирчин тулалдана

Сурталчилгаа
Гран при финалын тэмцээнд манай гурван тамирчин тулалдана

Англи улсын Манчестер хотноо паратаеквондогийн гран при финалын тэмцээн өнөөдөр зохион байгуулагдана. 

Жин тус бүрийн шилдэг тамирчид урилгаар оролцох энэхүү гран при тэмцээний нэг жинд хамгийн дээд тал нь найман тамирчин өрсөлдөх юм. Өчигдөр /2023 оны 11 сарын 30/ тэмцээний сугалаа явагдсан ба 22 улсын эрэгтэй 37, эмэгтэй 34 буюу нийт 71 тамирчин бүртгэгдсэн байна.

Манай улсаас паратаеквондогийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын хамт оролцож байна. 

  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн -58кг жинд: Үндэсний шигшээ багийн тамирчин Х.Тимербек эхний тулаанаа тус жинг тэргүүлж буй Израилын Ясур Асафтай тулалдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -58кг жингийн оноолт

  • К44 ангиллын -63кг жинд: Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин, Дэлхийн таван удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ жиндээ 2-т эрэмбэлэгдэж байгаа ба эхний тулаанаа Узбекистаны тамирчинтай тулалдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд: Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ У.Сүрэнжав эхний тойрогт Бразилын тамирчинтай тулалдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

Тэмцээн өнөөдөр /12.1/ Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба таеквондогийн спортыг дэмжигч livetv.mn/sport суваг бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлнэ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Jessica Aniston

    CAN I GET MY LOST OR SCAMMED BITCOIN BACK? YES, LOST RECOVERY MASTERS WILL SOLVE ALL YOUR PROBLEM. I had 6.02 BTC in one of my Bitcoin wallets that I thought was lost for good. I’d sent my laptop to a variety of top data recovery firms, but with no luck. After seeing a positive comment about Lost Recovery Masters on “Google search ”, I decided to try to recover my wallet one last time. Lost Recovery Masters were very responsive, and they recovered my wallet in just a few hours. Lost Recovery Masters acted honorably and in accordance with our agreement. I would highly recommend using Lost Recovery Masters services. They recover any lost Cryptocurrency no matter how you lost it . Scammed or lost password they will recover it. Contact them on: Whatsapp: (+44(7537)-105921) Email: (Support@lostrecoverymasters.com) Website: https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0