Б.Энхбаяр: Авлигын шүүх байгуулахыг нүүрсчид хамгийн их эсэргүүцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах тухай асуудлыг тусгаад буй. Хуралдаанаар гишүүдийн асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариулт өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Өнгөрсөн хугацаанд илэрсэн том хэмжээний авлигачид анхан шатны шүүхээс цаг хугацаа хождог, хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг, ял завшдаг схем рүү орсон. Тэрбумын их наядын хулгайчид нь хэдэн сая төгрөгөөр торгуулаад л гараад ирдэг. Монгол улсын дээд шүүх шударга ёсны эцсийн цэг мөн юм бол авлигачдад шударга ёсны нүүр царайгаа ил тод харуул. . Нэг нүүрс тээврийн хуучин машин зах зээлийн үнэ нь хамгийн багадаа 200 сая, дунджаар 350 сая, шинэ нь 420 сая төгрөг. 20 тэрбумын машинтай сэтгүүлч ч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.