Сэтгүүлч Р.Нямбаярын Хаан банкны олон улсын картнаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийгджээ

Хөтлөгч, сэтгүүлч Р.Нямбаярын Хаан банкны олон улсын картнаас зөвшөөрөлгүй интернэт гүйлгээ хийгдсэн талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа бичжээ. Хамгийн гол нь тэрээр Хаан банкинд энэ талаар дариу мэдэгдсэн ч банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн бичсэн байв.

Сэтгүүлч Р.Нямбаяр:

Би өглөө мэдээд 8 цагт Хаан банкны лавлах утсанд залгаж гүйлгээний талаар хэлэхэд "эргээд мэдэгдэнэ" гэв. 12 цаг өнгөрөөд залгахгүй болохоор нь өөрөө залгаад асуусан “Ажлын 8 цагт хариу өгнө” гэв. 15 цаг өнгөрөөд над уруу залгаад, "Та энэ гүйлгээг хийгээгүй бол картаа хаана уу? Өөр олон гүйлгээ хийсэн байна удахгүй татагдана гэж" хэллээ.

Юу вэ?! Би өглөө банкандаа хандаад гүйлгээ хийгээгүй гэдгээ хэлж байхад олон гүйлгээний дараа тэд "картаа хаа" гэж зөвлөж байх гэж дээ.

Хамгийн сонирхолтой нь, миний татагдсан мөнгө буцааж олдохгүй бөгөөд та өөрөө мэйл бичээд олж авдаг гэх юм. Би хаанаас хэн миний картыг ашиглаад хаана ямар үйлчилгээ авсаныг яаж мэдэх вэ? Би картаар үйлчлүүлэхдээ хэн нэгэнд өгдөггүй бөгөөд нууцлалаа дээд зэргээр хангадаг билээ. Энэ асуудлыг шийдэж өгнө үү! гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.