СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-11-29

🔴"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн онцгой дэглэмийг үргэлжлүүлж, БЭТ-ийн ажиллах хугацааг сунгав

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

"Эрдэнэс Тавантолгой"ХК дээр тогтоосон онцгой дэглэмийг ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал  үргэлжлүүлж, Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) томилохоор болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг сонгон ажиллуулсан нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарав гэдэг тухайд зарим зүйлийг хэлье. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү бүрэн эрхт төлөөлөгч ажиллахдаа Засгийн газрын 362, 385 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан. Ингэхдээ нүүрсийг биржээр борлуулах ажлыг зохион байгуулж, нүүрсний борлуулалтыг сайжруулж чадсан. Мөн нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниуд гадны улсад татвар төлж байсанд анхаарч дотооддоо болгосон. Цаашлаад уулын ажил гүйцэтгэх ажил гүйцэтгэх зардлыг "Эрдэнэс тавантолгой"-оос дахин тооцоолж, бууруулсан. Ингээд зогсохгүй 2023 онд Эрдэнэс Монголын харьяанд ажиллаж байгаа компаниудын ашиг сайжирсан дүгнэлт гарсан. Мөн хууль зөрчсөн байж болзошгүй асуудлуудыг хуулийн байгууллагат шилжүүлсэн.

. Төсөвт 3.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 сая тонн нүүрсийг экспортод гаргах юм байна.

Цаашлаад үүнийг худалдан авч байгаа Хятадын талын компаниудтай яриа хэлэлцээр хийж энэ хэмжээг 80 сая тонн хүргэх боломжтой гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.