СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Гацуурт”-ын Л.Чинбатад их хэмжээний газар олгосон Засаг даргыг шалгаж дуусав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ.

Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 20-24-нд гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан аж. Үүнээс 10-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тавд нь хэрэг нээхээс татгалзаж, хоёрыг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй гэнэ.

Түүнчлэн эрүүгийн 833 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор дээрх сумын удирдлагад холбогдох үйлдэл багтсан байна.

Бидний авсан мэдээллээр.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ-ын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуудсыг нөхөн бичиж, Газрын кадастрын мэдээллийн санд 2019 оны арванхоёрдугаар сард цахим мэдээлэл оруулан хууль бусаар газар эзэмшүүлсэн гэж буруутгагдаж буй гэнэ.

Нээлттэй мэдээллийн https://shilen.gov.mn цахим хуудсанд байгаа баримтаас үзэхэд “Гацуурт” ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус бүр нь 4900 ам метрээс дээш хэмжээтэй 10 газар эзэмшиж байгаа юм.

Газар эзэмшүүлэх захирамжийг сумын Засаг дарга нь 2010 оны аравдугаар сарын 22-нд баталсан гэсэн мэдээлэл оруулжээ.

Гэхдээ Сэлэнгэ сумын аль багийн нутагт гэдэг нь тодорхойгүй байв. Энэ нээлттэй мэдээллийн мөрөөр хууль сахиулах байгууллагынхан шалгахад Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын байгуулсан “Гацуурт” ХХК-д давуу байдал олгосон нөхцөл байдал тогтоогдож буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
103.140.10.206

Чинбатыг шалгаад яллаад өг гэхээр халтираад засаг дарга нарыг шалгаад шаачихдаг эргүү шүүх

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.37

Нэг хүнд их хэмжэжний газар өгч улмаар бүүр хашаалж малчин ард түмний бэлчээхийн хааж газар олгосон дарга нарт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Чинбат эд нарт бас авилгал өгсөн байж таарна. Хаа сайгүй монгол нэг иймэрхүү маягаар ажил явж байгаа. Энэ системийг бүхлээр нь өөрчлөх хэрэгтэй

ГЭнхтайван.
1 жилийн өмнө
66.181.160.104

Энэ төрийг бодлого үйл ажиллагааг үндсээр нь өөрчилөхгүй бол Улс,орон мөхлийн эрмэгт хүрлээ

Иём
1 жилийн өмнө
66.181.160.78

Чинбаттай нь цуг хөрөнгийг нь хураагаад шод шаа.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.78

Чинбаттай нь цуг яллаад шод шаа.

Зочин
1 жилийн өмнө
118.235.32.142

Oir habid baigaa malchdad gazriin uguh heregtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.