СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-27

ГССҮТ дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат болон “Bbraun” брэндийн мэс заслын багаж ашиглан L4/L5 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс заслыг амжилттай хийлээ.

Үений дурангийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинээр суурилуулж, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэлснээр өвчтөнд шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай юм.

Тус мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ, их эмч Б.Баттөгс, УХТЭ-ийн Нурууны мэс заслын /дурангийн/ их эмч Т.Дэлгэрхүү нар багтсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.