Хашааг татуулж, явган зам тавина

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Нархан” хотхоны баруун талд баригдаж буй барилгын хашааг татуулж, явган зам тавихаар боллоо.

Тодруулбал, тус замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсээд байсан.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллан, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн Гандийн гудамжнаас Соларис, Вега сити хотхонууд орчмын байгууллагуудын хашааг татуулж, явган хүн зорчих зам тавихаар боллоо

viber image 2023 11 21 16 40 47 341

viber image 2023 11 21 16 40 45 889

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.