СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-11-23

Плэйтайм наадмын "Early bird" тасалбар 160-360 мянга, үндсэн үнэ 300-600 мянга болж нэмэгджээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 сарын өмнө

2024 онд 22 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа Плэйтайм наадам ирэх оны 7-р сарын 4,5,6,7-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна.

Playtime Festival 2024 "EARLY BIRD" тасалбар борлуулагдаж эхэлжээ. Наадмын тасалбарыг эрт худалдан авах иргэдэд үндсэн үнээс 50 хувь хөнгөлөлттэй авах боломжийг олгодог юм.

Тэгвэл өнгөрсөн наадмын "EARLY BIRD" тасалбар 160 000 төгрөг байсан бол 360 000 төгрөг, үндсэн үнэ 300 000 төгрөг байсан бол 600 000 төгрөг болж нэмэгджээ.

Playtime Festival 2023 оны үзэгчид дээрх үнээс дахин 50 хувь хөнгөлөлттэй буюу 180 000 төгрөгөөр худалдан авах боломжтой аж.

Өнгөрсөн долдугаар сард Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Плэйтайм 2023 наадмын сүүлийн өдрийн хөтөлбөрийг цуцалсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.