Дорноговь аймгийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч ,үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүссэн тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 22-ны 18:00 цагаас 23-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлажээ. 

Тус хугацаанд авто замын цас цэвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.