Хугацаат цэргийн алба хаагч захирагчдаа зодуулсан хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Зэвсэгт хүчний ….. дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч уушги өвдсөн шинж тэмдгээр Цэргийн эмнэлэгт хүргэгджээ. Хүүгийн ээж Зариг.мн сайтад уг хэргийн талаар мэдээлэл өгчээ.

Иргэний ярилцлагад "цэргийн албанд татагдсан хүү нь бусдад зодуулсан" талаар дурджээ. Уг мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй тул мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний ….. дугаар ангид шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.

Хуульд заасан үндэслэл журмын хүрээнд эргэн мэдээлэх болно хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.