Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогт сонгогдлоо
Нийслэлийн Ардчилсан намын хороо өнөөдөр хуралдаж, даргаа шинээр сонголоо. Нийслэлийн АН-ын даргыг тодруулах сунгаанд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж буй Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар нэр дэвшин өрсөлдсөн юм.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт 56.1 хувийн санал авч, Нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо.
Түүнийг МоАХ болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга дэмжиж оролцсон байна. Нийслэлийн АН-ын даргын сунгаан хүчтэй өрнөж, ийнхүү “Женко” Х.Баттулгын дэмжсэн Т.Батцогт ялалт байгуулжээ.
Ирэх 2024 оны НИТХ-ын сонгуульд тэрээр нийслэлийн намын хороогоо удирдаж орохоор болж байна.
Т.Батцогт нь 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2016 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй юм.
Түмэндэлгэрийн БАТЦОГТ
Төрсөн огноо, төрсөн газар: 1985.03.06, Дархан хот
Боловсрол:
• 1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор,
• 2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургууль,
• 2009-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр,
• 2019 оноос Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн докторант
Ажлын туршлага:
• 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,
• 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
• 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
Сонгуульт ажил:
• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,
• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,
• 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
• 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
• 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.