УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Мо Эн Ко" компани Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар Ховд аймгийн Зэрэг сумын ард иргэдтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр иргэд Хөшөөтийн уурхайгаас айл өрхүүдэд олгогддог нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцлон хэлж байв.

Иргэд:

-Айл өрхүүд хоёр тонн нүүрсээр өвөлжих ямар ч боломжгүй. Нэг айлд талон олгохдоо 3-4 тонн болгон нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийг хүртэл нүүрс авах талон олгогдоогүй байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Өнөөдөр бид алтан дээр суусан гуйлгачин гэдэг шиг ийм л байдалтай байна Ховдын иргэд Хөшөөтийн уурхайн нүүрсний хогийг авах гэж олон жил царайчилж ирсэн."Мо Эн Ко" компани Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. .

Орон нутаг, хурлын төлөөлөгчид, аймгийн удирдлагуудтай хуйвалдсан . Тэгэхэд иргэд нь 2 тонны нүүрсний талон авлаа гэж баярлаж байна. Энэ асуудлаар цаашдаа олон асуудлыг хөндөж тавина Хөшөөтийн уурхай ажиллаж эхэлснээс хойш олон Улсын их хурлын гишүүд сонгогдсон ч энэ талаар ярьдаггүй юм байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.